Ханжоу 2022: Буудлагын ОУХМ Н.Баяраа шигшээ тэмцээнд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Азийн наадмын Монголын анхны медалийг авчирсан буудлагын шигшээ багийнхан өнөөдөр хоёр дахь өдрөө өрсөлдөж байна.

Өнөөдөр 10м эрэгтэй хийн урт буун төрөлд ОУХМ Н.Баяраа 630.4 оноогоор 6-р байраар шигшээ тэмцээнд шалгарлаа. ОУХМ Б.Эрхэмбаяр 622.3 оноогоор 34, ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 611.4 оноогоор 52-р байруудад орлоо. Ханжоу 2022 Азийн наадмын өнөөдөр явагдсан хийн урт бууны эрэгтэй багийн дасгалд Монгол улсын баг нийт 14 багаас 10-р байранд орлоо. Энэ төрөлд Энэтхэгийн баг 1893,7 оноогоор түрүүлж, БНСУ, Хятадын баг оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top