Ханжоу 2022: Монголын усанд сэлэгч анх удаа Азийн наадмын финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Нийт 10 зайд хурд сорьсон Монголын усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэллээ.

Ингээд нийлбэр дүнгээр манай тамирчин 6-рт бичигдэж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа. Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлж байна.

Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:48 цагаас 7 дугаар шугамаас гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top