Украинд эхний ээлжийн “Abrams” танкнууд орж ирсэн тухай “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Ирэх саруудад АНУ дахин хэд хэдэн нийлүүлэлт хийнэ. Тус улс Украины армид 31 танк нийлүүлэх амлалт өгсөн билээ. Эхний ээлжид 10 танк ирүүлсэн байна.
Украины Зэвсэгт хүчин зургаадугаар сарын 4-нд Запорож, Өмнөд Донецк, Артемовск чиглэлд сөрөг довтолгоо эхлүүлсэн билээ. Украины талаас сөрөг довтолгоог амжилттай явуулахад дор хаяж 300 ийм танк шаардлагатай гэж мэдэгдээд байгаа бөгөөд одоогоор талыг нь холбоотнуудаасаа аваад байна.
Сэтгэгдэл ( 0 )