Туул голын эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа

2023 оны 10 сарын 05

Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох өндөр эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа.

Энэхүү самбарт сэрэмжлүүлэг нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг агуулжээ.

Монгол, англи хэл дээр бичсэнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Иргэдийн орхиж гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгтэй зэрэг олон давуу талтай юм байна.

Уг самбаруудыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлж инновац болгох хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн байна.

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж хийсэн мэдээллийн самбар үер, усны ослын эрсдэлээс иргэдээ хамгаалах ихээхэн ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 06

хавар эртхэн байрлуулах байж дээ

0  |  0
Top