Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа ЕСӨН ХОС БАЙРТАЙ боллоо

2023 оны 10 сарын 06

Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр

-Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш

-Шилдэг зөвлөгч удирдах ажилтан

-Шилдэг контент бүтээгч багш

-Шилдэг менежменттэй удирдлагын баг

-Тэгш хамруулагч байгууллага

-Боловсролд ээлтэй засаг дарга

-Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан

-Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа есөн гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа.

Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top