БОАЖЯ: Сэлбэ голын бохирдол стандарт шаардлагаас хоёр дахин өндөр байна

2023 оны 10 сарын 06

БОАЖЯ-наас өнөөдөр /2023.10.06/ Сэлбэ голын усны чанарт хийсэн хяналтын ажлын тухай дараах мэдээллийг өглөө.


Сорьцын дугаар 1621 хаус хотхоны эхэн хэсэгт урсаж байгаа Сэлбэ голын сорьцыг химийн 17 үзүүлэлт, бичил амь судлалын 5 үзүүлэлтээр тус бүр шинжлэв.

Шинжилгээний дүнг УСАН ОРЧНЫ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 4586:98 стандарттай харьцуулахад Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 506.1мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 168.7 дахин хэтэрсэн, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 194.65мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19.4 дахин хэтэрсэн, төмрийн Fe3+ агууламж УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ MNS 0900:2018 стандарт шаардлагаас 2 дахин хэтэрсэн усны бохирдол хэт өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top