Зарим АНН-үүд барилгын хөрсний усын шавхахдаа зөрчил гаргаж байна

2023 оны 10 сарын 06

БОАЖЯ-аас өнөөдөр /2023.10.06/ Барилгын суурийн ухлагаас гарсан хөрсний ус шавхан зайлуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар мэдээллээ.


Хяналт шалгалтаар дараах аж ахуйн нэгжүүдийн барьж буй барилгын ажлын явцад сууриас гарсан ус, шүүрлийн усыг шавхахдаа авто зам дагуу, ил задгай хаясан зөрчил илэрчээ.

 

  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, МУИС-ийн 4, 5-р байрны зүүн талд, МТ трейд ХХК-ийн төв байрны хойд талд “Хан хөгшин стайт” ХХК-ийн захиалгаар баригдаж буй,

 

  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Олимпын хорооны баруун талд “Монгол хьюндай” ХХК-ийн захиалгаар баригдаж буй,

 

  • Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Номин агуулах худалдааны төвийн урд, Орхон их сургуулийн хойно “Шунхлай холдинг” ХХК-ийн бариулж буй оффис, авто зогсоолын зориулалттай барилгын ажил,

 

  • Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Номин агуулах худалдааны төвийн урд талд “Төмөр замын доогуур авто замын нүхэн гарцын байгуулах” ажлыг гүйцэтгэж буй “СТСЕ групп” ХХК авто замын байгууламжийн ухлаг, сууриас гарсан ус, мөн шүүрлийн усыг шавхаж авто зам дагуу ил задгай хаяж байсан зэрэг зөрчлийг тогтоож хугацаатай шаардлага өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top