“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнг танилцууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөдөлгөөн эхэлснээс хойш гарсан үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танилцууллаа. 

  • Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн мод, сөөгийн ургалт 95,8 хувьтай байна.
  • ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан бол 2023 оны тооллогоор 35273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байв.
  • Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна.
  • Тус талбайд 2 худаг гарган, 5 тонны даацтай 2 ширхэг усны тэрэг ажиллуулан жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэдэг.
  • Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх зориулалтаар зарим нэр төрлийн мод, сөөгийг үр мөчрөөр тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлж байгаа. 2023 оны намар 484 ширхэг /Betula platyphylla Sukacz/Хавтаг навчит хус болон 300 ширхэг гоёл чимэглэлийн сөөг суулгахаар төлөвлөж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(213.55.226.161) 2023 оны 10 сарын 09

Нүглийн нүдийг гурилаар хуурчээ. Монголын хүйтэн ширүүн уур амьсгалд арай ядан ургадаг модыг уулнаас булгалж буулгаж авчраад мод тарьсан дүр үзүүлэн хатааж үхүүлжээ. Санаатайгаар яг нүцгэн талд салхин дээр тарихчаа болэ хатааж үхүүлжээ

1  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 09

мэдээндээ таарсан гарчиг тавиачээ. сэтгүүлчээ. үндэсний хэмжээний дүн гэж бодтол 1 л цэцэрлэгт хүрээлэнгийн ургацыг ярих юм. эсвэл яам нь ийм дүп мэдээ өгдөг юм уу

0  |  0
Top