Мэдээ, мэдээллийн Zindaa.mn сайтын Ерөнхий редактораар Б.Гантуяа томилогдлоо.
Сэтгүүлч Б.Гантуяа нь Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эхэлж, түүнээс хойш 13 жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт эрэн сурвалжлах, хууль эрхзүйн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.
Тэрбээр Zindaa.mn сайтад 2018 оноос эхлэн Хууль, эрх зүйн мэдээллийн албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байсан юм.
Мэдээ мэдээллийн Zindaa.mn сайт нь Монголын цахим сэтгүүлзүйн салбарт 13 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРААТ БУС, ОЛОН УРГАЛЬЧ, ТЭНЦВЭРТЭЙ байх зарчмыг баримтлан, ур чадвартай, ёс зүйтэй мэргэжлийн редакцийг бүрдүүлэн, эдийн засаг, банк санхүү, улс төр, нийгэм, хууль эрхзүй, урлаг спорт зэрэг бүхий л салбарын мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд аналитик тойм, олон талын байр суурьтайгаар бэлтгэн түгээж байна.
Zindaa.mn сайтаас шинэ, шуурхай болон аналитик мэдээ мэдээлэл, нийгмийг соён гэгээрүүлэх контентуудыг ТЕКСТ, ДҮРС, АУДИО хэлбэрээр хүлээн авах боломжтой. Мөн бид 21 аймгийн мэдээллийн "Миний нутаг" сүлжээ, гадаад уншигчдад зориулан англи, орос хэл дээр мэдээлэл бэлтгэн түгээдэг CHINGGIS.INFO сайт, шинэ үеийн уншигчдад энтертайнмэнтээр боловсрол олгох мэдлэг, мэдээлэл хүргэх зорилготой LIFESTYLE.zindaa.mn дэд сайтыг тус тус эрхлэн гаргадаг.
Өдгөө Zindaa.mn сайтын Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий эрхлэгчээр Б.Бадамгарав, Ерөнхий редактороор Б.Гантуяа ажиллаж, сэтгүүлзүйн салбарын туршлага, чадвартай уран бүтээлчид мэдээ мэдээлэл, контентыг бэлтгэн уншигч, үзэгч, сонсогчдодоо тогтмол хүргэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
залгаасай краш
хүүш краш уу миний
Танай сайтын хамт олонд ажлын амжилт ерөөе. Урагшаа
Амжилт хүсье