“Өглөөний сонин”-ы Орлогч эрхлэгчээр Чанцалын Үл-Олдохыг томиллоо.
Тэрбээр МУБИС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсөж, 2002 онд “Улаанбаатарын сонин”, 2005 онд “Өнөөдрийн Монгол” сонинд сэтгүүлчээр ажлынхаа гарааг эхлүүлсэн. Мөн 2006-2008 онд “Нийгмийн толь” сонинд, 2008-2022 онд “Зууны мэдээ” сонинд Албаны дарга, Тоймчоор ажиллаж байгаад 2022 оноос “Өглөөний сонин”-ы Эрэн сурвалжлах, Тоймчдын албаны даргаар ажиллаж ирсэн байна.
Ч.Үл-Олдох нь МСНЭ, МЗЭ-ийн гишүүн уран бүтээлч, өдөр тутмын сонины салбарын шилдэг сэтгүүлч, тоймчдын нэг юм.
Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” сонин нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй юм. Тус сонин "Хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйн төлөө" уриан дор нийтлэлийн шилдэг бодлого, сэтгүүлчдийн ур чадвар, баг хамт олноороо ялгарч, уламжлалт хэвлэлийн үүргийг манлайлан гүйцэтгэж, уншигчдынхаа гарт өглөө бүр шинэ дугаараа хүргэсээр байна.
"Өглөөний сонин" нь үнэн бодитой, чанартай мэдээллийг уншигч захиалагчдадаа тогтмол хүргэн ажилласныг үнэлэн Монголын сонины холбооноос 2006 оны “Хамгийн олон уншигчтай өдөр тутмын шилдэг сонин”, 2007, 2008, 2009 оны Топ-5 сонины нэг, 2010, 2011, 2013 оны “Өдөр тутмын Шилдэг сонин”, 2012 оны “Шилдгийн шилдэг сонин”-оор тус тус шалгаруулж байв. Мөн Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгээс шалгаруулдаг Гранд 100 байгууллагын Хэвлэл мэдээллийн салбарын Гран при шагналыг 2013, 2014, 2015, 2016 онуудад дараалан хүртсэн билээ.
Өдгөө "Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгчээр С.Ууганбаяр, орлогч эрхлэгчээр Ч.Үл-Олдох, тоймчдоор Д.Оюунцэцэг, Т.Дарханхөвсгөл зэрэг туршлага, ур чадвараараа салбартаа манлайлагч сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Баяр хүргэе. Сэтгүүлч хэмээх алдрыг нэр төртэй үнэнчээр авч яваа, мэргэжилдээ мэргэшсэн ховорхон сэтгүүлчдийн нэг дээ.
Өглөөний сонины уран бүтээлч хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.
Өглөөний сонины хамт олонд амжилт хүсье\n