Хамгийн шилдэг ОЙЖУУЛАГЧ

2023 оны 10 сарын 10

Жил бүр багадаа нэг сая модыг хэрэмнүүдийн арми хамтран ургуулж байгаа гэдэг. Харахад өхөөрдөм энэ амьтан тун ч ажилсаг, бүлсэг, жинхэнэ байгаль хамгаалагч.

Хэрэмний ачаар сая сая үр жимс тэр дотроо хушны самар газарт булагдан мод болон ургаж ойн санг өсгөн нэмэгдүүлдэг байна. Учир нь хэрэм энд тэнд самар, жимсээ нөөцөлж газарт булдаг, зарим тохиолдолд идэж байгаад газарт унагадаг ба багадаа 10 хувийг нь булсан газраасаа буцаан авч хэрэглэж чаддаггүй учир тэдгээр нь ой мод болон ургах, хушин ой бүрэлдэх үндсэн нөхцөл болж өгдөг аж.

Нэмэлт: Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-нөөс 16-ны хооронд зохион байгуулж буй.

Модыг намар сайн услаад орхичихвол өвөл хөлдөөд тухайн хөрсөндөө дасч хавар сайн ургаж эхэлдэг. Тиймээс намар мод тарих нь ашигтай гэнэ.

Түүнчлэн өөрийн ургуулсан ойн модоо өмчилж болдог гэдгийг та мэдэж байхад илүүдэхгүй. Тодруулбал, Ойн тухай хуулийн 4.2 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно гэж заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top