Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт “Arthrex synergy 4К UHD” үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг шинээр суурилуулан, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
“Arthrex synergy 4К UHD” үений дурангийн аппаратыг өвдөг, мөрний үений гэмтсэн бүтцийг сэргээх эмчилгээнд ашиглаж буй бөгөөд энэ төрлийн мэс заслыг жижиг хүрцээр хийснээр өвчтөнд шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон давуу талтай юм.
Тус төвөөс олон улсын жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ аргуудыг тогтмол нэвтрүүлж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )