Төрийн ордонд Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жендерийн үндэсний хороо, Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Өсвөр үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” сэдвийн дор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1000 охидыг урьж, "1000 цэцэгсийн чуулган"-ыг зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Асамблей 2011 оны арванхоёрдугаар сард жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын Эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглаж, охидын эрхийг зөрчиж буй асуудлуудад анхаарал хандуулахыг дэлхий нийтэд уриалсан.
Энэ жил "ОХИДЫН ЭРХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ: Бидний манлайлал-сайн сайхан байдал" уриаг дэвшүүлэн тэмдэглэж байна.
Өнөөдрийн хнөтөлбөрт:
-Урлаг, соёлын тоглолт
-Сэтгэлзүйч болон инфлүүнсэрүүдийн илтгэл
-Гоо зүй, гоо сайхны байгууллагууд зөвлөгөө, мэдээ өгөх гэх мэт үйл ажиллагаанууд багтжээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )