Xөгжимт бясалгал & Стресс менежмент хөтөлбөр

2023 оны 10 сарын 11

Ажилчдадаа зориулсан бүтээлч арга хэмжээ зохион байгуулахыг зорьж буй байгууллагуудад зориулан ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын хөтөлбөрийг санал болгож байна.

Хөгжимт бясалгал гэж юу вэ? Дуу аялгуугаар бясалгана гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл , бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амрах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг.

Төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, ятга, салхин хонх зэрэг олон янзын хөгжмийн зэмсгийг ашигладаг. Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяаар анагаах аргуудыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үзэж байна.

Aжлын байрны стрессийг багасгах , ажлын дараа бүтээлчээр цагийг өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг менежер, удирдлагууд уриалж байна.

Холбоо барих: 94119009

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.115.39) 2023 оны 10 сарын 24

0  |  0
Top