Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрхүүдийн агааржуулалтаар дамжиж газ мэт зүйл үнэртэж байгаа талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй дуудлага ирсээр байна.
Зарим хэвлэл мэдээлэлд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан талаар мэдээлсэн ч энэ нь ташаа мэдээлэл бөгөөд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэргэжлийн байгууллагад дуудлага ирээгүй.
Айл өрхийн агааржуулалтаар дамжиж үнэртэж байгаа зүйл нь иргэдийн ярьж байгаа шиг газ биш. Газ нь агаарт удаан тогтож, үнэртэх боломжгүй бөгөөд юунаас үүдэлтэй үнэр болохыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажилласаар байна. Дүгнэлт, мэдээлэл гарсан даруйд та бүхэнд мэдээлэл хүргэх болно гэх мэдээллийг албанаас өглөө.
Сэтгэгдэл ( 0 )