Израил: Хамас бүлэглэлийг газрын хөрснөөс арчина

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 12

 

Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху онц байдлын засгийн газар байгуулсан тухай мэдэгджээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд сөрөг хүчний тэргүүн, парламентын гишүүн Бени Ганц оржээ.

Нетаньяхугийн хэлснээр, Израилын хувь заяаны асуудал тавигдаж буй энэ үед бусад бүх асуудлыг хойш тавьж, эрх баригчид нэгдэн, израилчууд болон улсынхаа сайн сайхны төлөө ажиллах болно. Израилын өмнө Палестины хэт даврагч Хамас бүлэглэлийг ялах гол зорилго тавигдаж байна гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант Газын зурвас дахь Хамас бүлэглэлийг газрын хөрснөөс арчина гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, еврейчүүд 1945 оноос хойш ийм зүйлийг үзээгүй. Израилын хүүхдүүдийг хөнөөж байхад бид зүгээр ажлаа хийж суух эрхгүй. Онц байдлын засгийн газар байгуулснаар Израилын шүүхийн тогтолцоог шинэчлэх асуудал тодорхойгүй хугацаагаар царцааж байна. Онц байдлын засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дайнтай холбоогүй бүхий л хуулийн төслийг өргөн мэдүүлэхгүй аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.53) 2023 оны 10 сарын 12

Хүүхэд байхад Эх болсон Палистин минь хаа байна гээд л дуулдаг бж билээ.Баян Монголын Дуламсүрэн дуучин дуулаад бдг бж билээ.

0  |  0
Top