Их, дээд сургуулиудын ЧАНСААГ олон нийтэд анх удаа зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17
Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг урьдчилсан байдлаар тогтоожээ. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна.

“Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд
 

  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ чансаа хөтөлбөрийн чанарыг цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагатай хамтран 2 жил тутам олон нийтэд мэдээлнэ
     
  • Олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болох
     
  • Төрийн өмчийн их сургуулиуд бие даасан засаглалтай болж, сургалтын байгууллагуудыг эрэмбэлж, чансаа тогтооно
     
  • Их сургуулийг бүсчлэн хөгжүүлж, судалгааны их сургууль байгуулж төрөөс дэмжинэ хэмээн заасныг үндэслэн энэхүү эрэмбэ чансааг тогтоожээ.

Үнэлгээнд ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, тухайн сургуулийн багш ажилтан, суралцагчид болон төгсөгчид хамрагдан сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаа, багшийн мэдлэг, ур чадвар, үйлчилгээний чанар зэрэгт сэтгэл ханамжийн үнэлгээ өгсөн.

Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр эрэмбэлэхэд 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.

Дээд боловсролын салбарт гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэнээр:
 

  • Дээд боловсролын салбарын гүйцэтгэлийн үзүүлэлт бүрэн, үнэн зөв болж, статистик мэдээний маягтыг шинэчлэх боломж бүрдэх
     
  • Сургалтын байгууллагын Шилдэг тэнхим, багш, сургуульд дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоо бий болох
     
  • Оюутнууд чанартай мэргэжил, хичээлийг сонгон суралцах
     
  • Сургалтын байгууллагын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу сургалт, судалгаагаар эрэмбэлэх суурь бэлтгэл хангагдах
     
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүүлэлт тухайн байгууллагын суралцагчид хуульд заасан дэмжлэг, зээл, тэтгэлэг олгох үндэслэл болох
     
  • Чанартай боловсрол олгох, насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах гэх зэрэг үр дүнг хэлж болохоор байна.


Цаашид олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагыг бий болгож, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний судалгааны их сургуультай болох нөхцөл бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан. Дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, дараах эрэмбийг тогтоожээ. 
 


 

Урьдчилсан эрэмбэ, чансаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөө(59.153.115.31) 2023 оны 10 сарын 18

Жаран чавганц уралдахад ч улс төрчдийн ээж болох допингтой эмгэнийг л Энх-Амгалан түрүүлүүлэх нөхөр шүү. Онигооны эзэн.

0  |  0
багш(59.153.113.95) 2023 оны 10 сарын 17

70 ЧАВГАНЦ УРАЛДАХАД ЭРХ БИШ НЭГ НЬ ТӨРҮҮЛЭХ БАЙЛГҮЙДЭЭ. ТЭНД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД ШУЛУУХАН ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ ҮНЭЛГЭЭ БАЙНА

0  |  0
багш(59.153.113.95) 2023 оны 10 сарын 17

70 ЧАВГАНЦ УРАЛДАХАД ЭРХ БИШ НЭГ НЬ ТӨРҮҮЛЭХ БАЙЛГҮЙДЭЭ. ТЭНД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД ШУЛУУХАН ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ ҮНЭЛГЭЭ БАЙНА

0  |  0
Baldan(126.15.39.231) 2023 оны 10 сарын 17

Etssin etsest buh sur ylgagu ymarch ursulduun bhgui

1  |  0
зочин(66.181.189.208) 2023 оны 10 сарын 17

Сүүлийн байранд эрэмбэлэгдсэн сургуулиуд дээр очиж үзээгүйгээр эрэмбэлсэн юм биш ү\n

0  |  0
Зочин(59.153.115.21) 2023 оны 10 сарын 17

Нөгөө өндөр төлбөртэй сэзис сүүл мушгиж бна их төлбөрөөс цаашгүй Амаржаргалын хувийн сургууль чанаргүй юм бна

0  |  1
Top