НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхийг 40 мянган иргэн дэмжжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.10.17) Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй мянган иргэн дэмжээд байна.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т . Батзоригт(103.212.119.22) 2023 оны 10 сарын 18

5 хувь болгохыг дэмжиж байна .

1  |  0
irgen(119.40.103.3) 2023 оны 10 сарын 18

bitgii show hgeech ee, medeeej hun bur l demjine sh dee, balai yum hiij bhaar oor ajil alga uu

0  |  0
Top