Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалт хийхээр болсныг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
"2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тодорхой ажлууд хийсэн. Гэтэл “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, мөн Дөлгөөн нуур орчмын орон сууцны хороолол төлөвлөлтгүй, стандартгүй бетонон ширэнгэ болж хувирсан. Иймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормуудыг тогтоох шаардлагатай байна. Энэ хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, цаашлаад хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тусгаж байгаа" гэж тэрбээр онцоллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Чадхуу өөрөө явж үзээгүй байж духлаа шаагаад
Шинэ дарга нар ажилтайгаа хурдан танилцаад ажилдаа ороосой цаана чинь хүйтэн өвөл хаяанд ирээд бна
Орон сууцны барилгажилтын ажлыг зогсооно гэх юм. Тэгсэн атлаа гэр хорооллын яндангийн тоог цөөлнө гэх. Гэр хороллын айлуудыг яана гээд байгаа юм. Орон сууцаар хангахаас өөрөөр шийдэх арга зам олсон гэх нь үү
СБД 1хороо Элчингүүдийн шар хашааны зүүн тал, United Apt. байрны хойд тал болоод One residence хотхоны урд талд арга дарам газар барилг ыарих гээд хашсан, Нийслэлээс хүчингүй болгосон одоо хашааг буулгаж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж барьж орчноо цэвэр болгомоор байна. Хүн алхах аргагүй шороо, хавар зун нь шалбааг хог, баас шээс. Хотын яг төвд байрнуудын дунд ил харагдахгүй болохоор тоодог хүн ч алга, Нийслэлийн хот тохижолт, Захирагчийн ажлын алба, СБДүүрэг гээд удаа дараа хэлсэн за гээд л тоохгүй жил болж байна. нямбаатар даргаа, үүнийг шийдэж өгөөч. Газар дээр нь ирж үзээрэй.\n\n