Мөнхийн гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон залуу толигор арьсыг бий болгож буй "Oppen Cosmetics"-ийн хамт олон өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 18-ний өдөр Ultimate хэмээх шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 70 жилийн түүхт "Oppen Cosmetics"-ийн төлөөлөгчид энэхүү танилцуулах арга хэмжээнд хүрэлцэн ирж бүтээгдэхүүний ховор хийгээд шинэ найрлага, технологио танилцуулж үнэнч хэрэглэгчдэдээ бэлэг барьлаа.
Шинээр танилцуулагдаж буй бүтээгдэхүүнийхээ тухай "Oppen Cosmetics"-ийн Ерөнхийлөгч Тэрүаки Такикава:
Манай компани Ultimate хэмээх энэхүү бүтээгдэхүүнээ арван жилийн өмнө гаргаж байсан. Үүнээс хойш тав таван жилийн зайтай шинэчлэлт хийгээд хамгийн сүүлийн хувилбараа ийнхүү танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн маань 2023 онд арьсний хөгшрөлтийн эсрэг хамгийн хүчтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн болж чадсан.
Ultimate арьсанд дээд зэргийн чийгшил өгдөг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй арьсанд хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч, эргэн залуу толигор арьстай болж, эргээд залуу насандаа очхыг хүсч, залуу арьсаа удаан хадгалахыг хүссэн хэн бүхэнд зориулсан бүтээгдэхүүн.
Энэхүү бүтээгдэхүүн Японд шинэд тооцогдох технологи орсон. Селамент хэмээх залуу эсийг нөхөн төлжүүлдэг найрлага орсноос гадна NMN хэмээх залуу үүдэл эсийг биед төлжүүлэх орчин үеийн найрлага орсноороо өөр гоо сайхны бүтээгдэхүүнд байхгүй шинж чанарыг агуулж байгаа юм. NMN нь усанд хайлдаг зүйл. Үүнийг капсултай болгох технологи ашигласнаараа мөн онцлог.
Бүтээгдэхүүн маань монгол орны эрс тэрс уур амьсгалд хамгийн сайн тохирох бүтээгдэхүүнүүдийн нэг. Арьсанд хөгшрөлт үүсгэдэг хамгийн том хүчин зүйл бол хуурайшилт болон нарны хэт ягаан туяа байдаг. Эдгээр зүйлс хамгийн их байдаг улс орнуудад хөгшрөлт цахилгаан шатанд суугаад явж буй мэт хурдацтай явагддаг. Үүнийг саармагжуулах үйлдлийг энэхүү хоёр найрлагад даатгаж болно.
70 жилийн түүхтэй, хүний арьсанд зориулсан бүтээгдэхүүнээр дагнасан Oppen брэндийг хэрэглэж үзээд илүү гэгээлэг ирээдүй өөд алхаасай хэмээн хүсэж байна.
Шинэ цагийн завгүй бүсгүйчүүдийн хэрэглээнд бүрэн нийцдэг "Oppen Cosmetics"-ийн Ultimate бүтээгдэхүүний танилцуулга арга хэмжээний зургуудаас хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )