Хог дээр хаягдсан тэрбумын хашаа

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 21


Авто замын нэгдүгээр эгнээг хашаалсан төмөр хашааг бөөнөөр нь төмрийн хаягдал дээр хаясан нэгэн зураг сошиал орчинд явж байна.

Гэтэл Яармагийн замд суурилуулсан уг хашааны шаардлагагүй хэсгийг нь мөн хуулж авч байгаа гэж албаны хүн мэдэгдсэн мэдээлэл ч явав. Энэ орчмын хашааг бараг машинтай болгон нь очиж мөргөөд юу ч биш болгосон юм гэсэн. Тэгвэл уг хашааг 950 сая төгрөгөөр тендергүй худалдаж аваад 200 сая төгрөгөөр суурилуулсан аж. Гэтэл өдгөө “Шаардлагагүй хэсэг”-ийг нь хуулж аваад зогсож байх. Яасан ч их мөнгөөр шаардлагатай үгүйг нь мэддэг юм. Ёстой л нөгөө төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг л болж байна. Уг нь тэрбум гаруй төгрөг гэдэг хэрэгтэй зүйлд нь зарцуулбал бага хөрөнгө огт биш. Гэтэл эрх мэдэлтэн, дарга нар ямар ч төлөвлөгөө, стандартгүй барьж орхичихоод дараа нь “Шаардлагагүй” байжээ гэсэн шүү юм яриад хуулаад зогсож байдаг.

Мэдээж үүний цаана өнөөх л олон жил бугшсан авлига, хулгай луйврын асуудал байж мэднэ. Засгийн газраас энэ асуудлыг шийдүүлэхээр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг нийслэл рүү илгээсэн. Тэр ч өөрөө энэ асуудлыг цэгцэлнэ гэж амласан. Харин түүний цэгцлэх, учрыг нь олж, хариуцсан нөхдүүдэд нь хариуцлага тооцох ийм нэгэн асуудал нэмэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.31) 2023 оны 10 сарын 22

Уг нь зөв байсан. Даанч эвдэлж хэмхэлж устгахаас өөр чаддаг мэддэг юм байхгүй зэрлэг орк ард түмэн ямарч зөв сайн зүйлийг сүйтгэдэг гэдгийг 1990 оноос хойших 30 жил ил тод харуулж байна.

1  |  1
зочин(103.57.95.50) 2023 оны 10 сарын 22

хайран мөнгө ингэж байхад хэзээ ч өөдлөхгүй дээ

0  |  1
Top