Хятад, АНУ хоёрт зөрчилтэй асуудлууд байдаг хэдий ч нэгдмэл ашиг сонирхол бий. Тиймээс талууд өргөн хүрээний яриа хэлэлцээ хийх нь зүйтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хийсэн уулзалтын үеэр онцолжээ.
Тус хоёр улс их гүрнүүдийн хувьд орчин цагийн сорилтуудыг хамтдаа даван туулах шаардлага бий. Мөн хоёр улс хоёр улсын харилцааг тогтворжуулах ёстой гэж Ван И мэдэгджээ.
Тэрбээр “Хэн хүчтэй эсвэл чанга ярьж байгаа нь бус Хятад, АНУ-ын хамтарсан мэдэгдлүүд, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны суурь зарчим, хэм хэмжээг дагаж байгаа нь зөв” гэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 26-28-нд Вашингтонд айлчилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
:gjgg\n\n\n\n\n\n\nДараагийнх нь уулзалт товлогдох бол уу даа, битүү үгээр эсрэг талаа дайруулж хэлээд л байх юм. \n\n\nД
яаа мундаг улс төрч, диплматч хүн гэдэг ...