Нян тээсэн атмосфер буюу гэр хороолол

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Жил жилийн өвөл утаан дунд манантаж амьдарсан нийслэлчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдол аюулын харанга дэлдээд буй. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын нэг судалгааг энд зориуд дурдмаар байна. Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа оршин суугчид агаарын бохирдлын нөлөөгөөр өвчилсөн эрүүл мэндийн эмчилгээндээ 775 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь  манай улсын ДНБ-ийн 12.8 хувьтай тэнцжээ. Хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг Улаанбаатарын агаар Үндэсний аюулгүй байдалд чимээгүйхэн заналхийлж, эрүүл мэнд, эдийн засгаар нь залгиж эхэлсний жишээ энэ.

 Жирэмсэн эхчүүд агаарын дутагдалд орсноос хэвлийдээ угаартсан хөв хөх хүүхэд төрүүлэх болсон. Хамгийн ноцтой нь эхийн урагт хүртэл нөлөөлж, өмнө нь дуулж, сонсож байгаагүй өвчтэй нярай төрөх болсон. Энэ нь Улаанбаатарын агаар гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргээд байсан билээ.  Тиймээс төрийн тэргүүнээс эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд анхаарал хандуулж, Агаарын бохирдлыг арилгах Үндэсний хороо, Цэвэр агаар санг энэ хавар байгуулж Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах хуулийг УИХ энэ зун батлан, хэрэгжүүлсэн нь богино ч гэсэн хугацаанд үр дүнгээ өгч эхэллээ. Ялангуяа хотын утаанд хамгийн их хувь нэмэр оруулдаг гэр хорооллын айл өрхүүдийг утаа бага ялгаруулдаг  зуух, газ зэргээр хангаж эхэлсэн нь нийслэлчүүдийн талархлыг хүлээж байна. Улаанбаатар хотын агаарыг эрүүлжүүлэх эхлэл тавигдав.

Эрдэмтэд, судлаачдын судалж, дүгнэснээр Улаанбаатарын агаар өөрөө өвчний нян хадгалагч үүр уурхай болжээ.  Гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах утаа хотын төв хэсэгт тунаж, олон сар жилээр хуримтлагдсанаар элдэв өвчлөлийн нян, хорт бодисыг агуулсан атмосферийн давхрага бий болгосон гэж тэд үзэж байна. Энэ нь зуны улиралд ч сарнихааргүй хэмжээнд хүрсэн нь утаанаас гадна, хөрсний бохирдолтой холбоотой аж. Тиймээс Ерөнхийлөгчийн дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Цэвэр агаар сангийнхан цаашид гэр хорооллыг стандарттай болгох шаардлагатай гэж үзэж байна. Гэр, хашаа хорооллыг хаана байгуулах, дулаалгыг яаж хийх, түлш дулаалгыг утаа гаргахгүйгээр хэрхэн шийдэх зэрэг  стандарт бий болгож, үүнийг тодорхой хязгаарлалтын бүст мөрдүүлэхээр төлөвлөжээ. Хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, харин агаарын бохирдлыг бууруулах асуудалд хувь нэмрээ оруулж, дулаан алдагдлыг багасгаж,  цахилгаан эрчим хүчийг хэмнэж байгаа айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал үзүүлэх юм байна.

Өнөөдөр гэр хорооллын айл өрхүүд ганц данх цай чанах гэж гал түлдэг. Үүнээс нь хэдий хэмжээний утаа ялгарч,  агаар бохирдуулдгийг тэр бүр анзаардаггүй, сонирхдог ч үгүй. Гэтэл айл бүрийн ... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top