Х сүлжээнээс брэндүүд татгалзаж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 25

Х нийгмийн сүлжээ /хуучнаар Твиттер/ энэ оны сүүл гэхэд 75 сая ам.долларын орлогоо алдаж магадгүй болоод байна. Учир нь Илон Маскийн еврейчүүд, Ойрх Дорнод дахь мөргөлдөөний талаар хэлсэн үгэнд дургүйцсэн томоохон компаниуд сурталчилгаагаа байршуулахаас татгалзаж эхэлжээ.

“The New York Times” хэвлэлийн мэдээллээр, Airbnb, Amazon, Coca-Cola, Microsoft зэрэг 100 алдарт брэнд сурталчилгаагаа байршуулахаас татгалзаад байгаа болон төлөвлөж байгаа гэнэ. Мөн технологийн компаниуд, түргэн хоолны сүлжээ ресторанууд, улс төрийн кампанит ажил зохион байгуулагчид мөн ийм алхам хийхээр төлөвлөж байна.

Х сүлжээний нэгэн хэрэглэгч “Өрнөдийн орнуудад оршин суугаа еврейчүүдэд цөөнхүүд тийм ч таатай ханддаггүйг сэтгэл түгшин хүлээн авч байна” хэмээн бичсэний хариуд Илон Маск “Та цэвэр үнэнийг хэллээ” гэж жиргэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top