Урд хөршид хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа тархаад байгаа мэдээллээр ХӨСҮТ дээр хоёр удаа эрсдэлийн үнэлгээ хийжээ.
Энэ сарын 24-нд хийсэн түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээний дүн манай улсад халдварын дунд эрсдэлтэй гэж гарсан байна. Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул энэ сарын 27-нд уг үнэлгээг хийжээ. Хятадад илэрсэн халдвар нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд ноцтой байдал үүсгэх талаар үнэлгээ хийхэд өчигдөр дунд гэсэн дүгнэлт гарсан байна.
ХӨСҮТ-өөс мэдээлснээр урд хөрш рүү хилээр зорчиход нээлттэй, ямар нэгэн хязгаарлалт тавиагүй аж. Гэхдээ амьсгалын замын халдвар тархсан энэ үед Хятад руу зорчихоо аль болох хойшлуулах хэрэгтэйг зөвлөлөө.
Урд хөрш рүү зорчсон бол 7-21 хоног өөртөө хяналт тавих, халдварын шинж тэмдэг илэрсэн бол эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулав.
Сэтгэгдэл ( 1 )
Hujaagiin munguur zugaaldag mongoliin setguulch nertei pyaldaguud hujaagiin talaar gan hiighgui hudlaa l huurai magtaal ursgana umhii yanhanuud