Хэд хэдэн улсад хүүхдүүдийн дунд хатгалгаа ихсэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

БНХАУ, Дани, Франц, Нидерланд зэрэг улсад Mycoplasma pneumoniae бактерийн гаралтай хатгалгаа хүүхдүүдийн дунд тархаад байна гэж CNN агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Охайо мужид энэ төрлийн халдварт өвчний тархалт эрчимжиж байна. Mycoplasma pneumoniae гаралтай хатгалгаа 1-3 жил тутам идэвхэждэг болохыг тус агентлаг онцолжээ. Энэ жил АНУ болон Европт микроплазм бактерийн гаралтай халдвар илүү хүнд байх төлөвтэй байна гэж Вандербильтийн их сургуулийн хүүхдийн халдварт өвчин судлаач Бадди Крич онцолсон байна.

Аравдугаар сарын дундуур БНХАУ-ын эрх баригчид тус улсад амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгдэж буй талаар мэдэгдэж байсан билээ. Нөхцөл байдлыг ковид-19 цар тахалтай холбоотой хорио цээрийг сулруулсантай холбон тайлбарласан. Микоплазм бактерийн гаралтай хатгалгаа нь 3-7 жил тутам идэвхэждэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top