Нэг ой хүрээгүй нялх хүүхдэд амьсгаадах, хамрын самсаа нь сарталзах зэрэг зовуурь ажиглагдах нь хатгалгааны шинж тэмдэг байх талтай гэж ОХУ-ын Халдвар судлалын эрдэм шинжилгээ судалгааны төвийн орлогч захирал Александр Горелов мэдээлжээ.
Хатгалгааны гол шинж тэмдэг нь амьсгаадах, хамрын самсаа сарталзах, хамар уруулын гурвалжин хөхрөх байдлаар илэрдэг байна. Үүнээс хатгалгааг 100 хувь илтгэх хамгийн гол шинж тэмдэг нь амьсгаадах зовуурь гэнэ. Энэ үед нялх хүүхдийн амьсгалын тоо хэвийн хэмжээнээс 1.5 дахин илүү байдаг байна.
Гореловын хэлснээр, ой хүрээгүй хүүхдийн дотоод эд эрхтэн нь бүрэн бүрэлдээгүй байдаг тул хатгалгаа маш хүнд хэлбэрээр тусдаг байна. Нялх хүүхдийн амьсгалын зам нь богино байдаг бусад насныхантай харьцуулахад хатгалгаа хүндээр тусдаг гэж тэрбээр тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )