Алтны үнэ түүхэнд дээд хэмжээнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

Нэг унц алтны үнэ нэг хувиар өсөж, 2100 ам.долларыг давжээ.

Нью Йоркийн Comex бирж дээр арванхоёрдугаар сарын фючерс үнэ 0.85 хувиар буюу 17.7 ам.доллароор өсөж, нэг унц нь 2107.15 ам.долларт хүрчээ. Нэг унц мөнгөний фючерс үнэ 0.09 хувиар өсөж 25.317 ам.доллар болсон байна. АНУ-ын макро статистикийн мэдээлэл гарсны дараа алтны үнэ өсөж эхэлсэн байна.

Capital.com судалгааны сайтын ахлах шинжээч Кайл Роддын үзэж буйгаар, эдийн засгийн уналтын эхний шинж тэмдэг илэрмэгц алтны үнэ өссөөр байх төлөвтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top