Давос: Киевийн энх тайвны төлөвлөгөөний талаарх уулзалт үр дүнд хүрсэнгүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 15

Өнгөрсөн ням гарагт Давос хотноо дэлхийн 80 гаруй улс, олон улсын байгууллага Украины энх тайван тогтоох төлөвлөгөөг хэлэлцэв. Энэ нь Украины энхийн томьёог хэлэлцсэн дөрөв дэх удаагийн уулзалт юм.

Блүмберг агентлагийн мэдээллээр, энэ удаагийн уулзалт тодорхой төлөвлөгөөгүй өндөрлөжээ.

Энх тайван тогтоох төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Их 20” бүлгийн уулзалтын үеэр танилцуулж байсан билээ. 10 заалтаас бүрдсэн төлөвлөгөөнд Оросын цэргийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс, тэр дундаа Крымийн хойгоос гаргах, цэргийн гэмт хэрэгтнүүдэд зохих ёсны шийтгэл оногдуулах, Украинд дайны нөхөн төлбөр олгох зэрэг асуудлыг тусгажээ.

Давост болсон уулзалтын үеэр талууд Оросын цэргийг гаргах, шударга ёсыг сэргээн тогтоох, экологийн болон хүнсний аюулгүй байдал, мөргөлдөөн дахин гарахаас урьдчилан сэргийлэх, дайн төгссөнийг батлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.226) 2024 оны 01 сарын 16

Өөрийнхөө нутаг дээр Орос, НАТО-гийн дайныг хүлээн авч явуулж, өөрийн улсаа арилгадаг мөн ч лут ерөнхийлөгчөө зайлуул

3  |  0
Зочин(59.153.114.226) 2024 оны 01 сарын 15

Өөрийнхөө нутаг дээр Орос, НАТО-гийн дайныг хүлээн авч явуулж, өөрийн улсаа арилгадаг мөн ч лут ерөнхийлөгчөө зайлуул

0  |  0

мөнх (66.181.161.171) 2024 оны 01 сарын 15

мөрөөдцгөөх юмаа

0  |  0
Top