Оросын арми Украины Авдеевкаг бүрэн хяналтад авчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины Авдеевка сууриныг бүрэн хяналтад авсан тухай Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэжээ. Оросын цэргүүд давшилтаа үргэлжлүүлж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Авдеевка суурин нь Украины Зэвсэгт хүчний хамгаалалтын гол зангилаа бөгөөд нийт 31.75 кв км газрыг эзэлсэн байна. Авдеевкагийн төлөөх тулаанд Украины талаас 1.5 мянган цэргээ алджээ. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский цэргүүдээ хотоос бүрэн гаргаж, хамгаалалтын байршилд байрлуулсан тухай мэдээлжээ.

Авдеевка хотод Европ дахь томоохон кокс-химийн үйлдвэрүүдийн нэг байдаг. 2014 оныг хүртэл тус үйлдвэр 30 орчим төрлийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ. Тус үйлдвэрийг Украины Зэвсэгт хүчний хамгаалалтын бааз болгон ашиглаж байв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.94) 2024 оны 02 сарын 22

Авдеевка хотын тулалдаанд Оросын 17 000 цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Энэ тоо баримтыг нийтэлсэн цэргийн нэрт блогер Морозов амиа хорлон үхэжээ. Гэрээсэлдээ - Зарласан тоо баримтаа устгахыг дээрээс удаа дараа дарамтлан сүрдүүлж байна - гэсэн байна

0  |  0
Зориг(202.126.91.101) 2024 оны 02 сарын 22

Түрэмгийлэгч булаан эзлэгч бузар путин

1  |  3
Иргэн(66.181.188.72) 2024 оны 02 сарын 22

2014 оноос хойш бүтэн 8 жил орос үндэстэнг хядаж хэл бичгийг хориглож, орлсыг өдсөний хариугаа Укр одоо хүртэж байна.. Монголд хохь нь гэж үг байдаг

9  |  3
зочин(202.9.46.120) 2024 оны 02 сарын 22

украйны дайныг оросууд биш, НАТО, АНУ аль 2014 онд эхлүүлсэн юм шүү дээ..харин Путин энэ дайныг дуусгахаас өөр аргагүй болж хөдөлсөн юм. Үнэн бол ийм . Одоо Оросууд баруун тийш Одесса хүртэл явахаас өөр аргагүй...баруунаас украйнд өгч байгаа пуужингийн тусгал хэдэн км байна, Оросууд хил хязгаараа төдий чинээ баруун тийш холдуулна гээд зарласан.

12  |  4
Зочин(49.0.138.195) 2024 оны 02 сарын 22

Алуурчин Путин

3  |  8
Зочин(66.181.179.36) 2024 оны 02 сарын 21

Оросын түрэмгийлэгчид одоо хөрш улсуудаа зүгээр байлгахгүй дээ. Ямагт бусдын газар нутгийг булаан эзэлж байсан улс. 21-р зуун гэхэд арай л байна.

2  |  8
Top