НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мөргөлдөөний нөхцөл байдал дахь бэлгийн хүчирхийллийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Прамила Паттен “ХАМАС хөдөлгөөн 2023 оны аравдугаар сарын 7-нд дайралт хийх үеэрээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол гарсан гэж үзэх үндэслэл байна. Бас цогцоснуудыг шатаасан” гэж мэдэгджээ.
Тусгай төлөөлөгчийн ярьснаар барьцааны хүмүүсийг хүчирхийлсэн хэрэг хамгийн цөөхөндөө гурван газар гарсан байна. Тэрбээр үндэсний болон олон улсын бүх эрх бүхий байгууллагад хандан хүнд, хөнгөнөөс үл хамааран бүх гэмт хэрэгтнийг хариуцлагад татахыг уриалжээ.
Үүний өмнө Америкийн сэтгүүлч, Пулицерын шагналт Сеймур Херш “Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС-ын Израилийн нутаг дэвсгэр рүү дайралт хийх төлөвлөгөөний талаар өмнө нь мэдэж байсан” гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Израил хэний нутагт байгаа билээ ийм шог хаана байна вэ
Тэр бол лалынхны дүр төрх!!!