Гэр бүлд зөвлөгөө өгөх төв 10-17 цагийн хооронд ажиллана

2024 оны 03 сарын 19

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг байгуулжээ.

Гэр бүлд зөвлөгөө өгөх төв нь хүүхэд, гэр бүлийн салбарын ажилтан, алба хаагч, хүүхэд, иргэдэд болон зорилтот гэр бүлд нийгэм, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх аж.

Үйлчилгээ авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын байрны 102 тоотод ирэх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top