Дөрөвдүгээр сарын 12-нд алтны түүхэнд анх удаа нэг унц нь 2400 ам.долларт хүрчээ.
Comex бирж дээр алтны зургаадугаар сарын фьючерс үнэ 1,63 хувиар өсөж, нэг унц нь 2411.3 ам.долларт хүрсэн байна. 2024 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр алтны үнэ тав орчим хувиар өсөөд байна. Дөрөвдүгээр сарын 8-нд алтны үнэ 2360 ам.долларт хүрч, түүхэнд дээд хэмжээнд хүрээд байсан билээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулсан нь үнэт металлын үнэ өсөхөд хүргэлээ гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
31.1038764гр = 1 гурвалсан унц
Унц гэж яг ямар хэмжээ бнаа грамм шилжүүлвэл