ХАМАС барьцааны хүмүүсийг солилцохоос татгалзсан гэв

2024 оны 04 сарын 16

The Times of Israel сонин ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсийг солилцох саналын бүх заалтыг үгүйсгэсэн гэж мэдээлжээ.

Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг солилцох тухай гэрээний асуудлаарх сүүлийн саналын бүх заалтаас татгалзсан аж.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь байлдааны ажиллагааг барьцааны хүмүүсийг чөлөөлөхгүйгээр зогсоох боломжгүй гэсэн билээ.

Түүнчлэн Баруун эрэг дэх ХАМАС хөдөлгөөний толгойлогч Захер Жабарин Al Jazeera телевизэд ярихдаа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббаст хандан Израилтай аюулгүй байдлын хүрээнд зөрчилдөөнөө нэн даруй зогсоохыг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.166.102.140) 2024 оны 04 сарын 16

Барьцааны хүмүүсийг алсан болохоор юугаа солилцох вэ.Амьд бгаа мэтээр хамас цаг хожиж бна.

0  |  0
Top