АНУ-ын ерөнхийлөгч гэж хэн бэ...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 23

Америкийн ерөнхийлөгч нь үндсэн хууль заасны дагуу улс орны тэргүүн, Холбооны засгийн газрын тэргүүн, цэрэг армийн ерөнхий командлагчийн бүх эрх мэдлийг гарта авдаг. Мөн бие даан хуулийн төсөл боловсруулан  конгрессоор хэлэлцүүлэх эрхтэй.

Нэр дэвшигчээс шаардах нөхцөл:

Үндсэн хуулийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч болох хүн нь 35-аас дээш настай, АНУ-д 15-аас дээш жил амьдарсан,америкийн иргэн байх ёстой аж. Ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгчийнх нь хамт шууд бусаар /хоёр шаттй сонгуулиар/ дөрвөн жилээр сонгоно. Согногдсон ерөнхийлөгч нь сонгуулийн ажил дууссаны дараа жилийнх нь 01.20-ний өдөр тангарагаа өргөдөг. Тангараг өргөх ёслолын үер шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь “Би өөрийн АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, нэгдсэн улсынхаа үндсэн хуулийг ямагт дээдлэн түүнийг хамгаалахын төлөө хамаг бүхнээ зориулан ажиллана гэдгээ андгайлан тангараглаж байна” гэсэн тангарага өргөнө. Төгсгөлд нь “-Бурхан Надад туслах болно” хэмээдэг. Энэ өгүүлбэрийг заавал хэлэхийг үндсэн хуулинд нь заагаагүй байдаг.

Анх сонгогдсон өдөрөө л тогтсон журмын дагуу олгогддог балин хөлсийг дөрвөн жилийн хугацаагаа  дуустал авна. Явцын дунд цалин нэмнэ хасна гэсэн ойлголт байхгүй. Мөн дөрвөн жилд АНУ улс болон аль ч мужаас татвар, хувь хүртэнэ гэж байхгүй ерөнхийлөгч нь Америкийн арми, усан флотын ерөнхий командлагч бөгөөд  улс орны эрх ашиг төлөө зайлшгүй шаардлага гарвал бүх мужийн цагдаагийн газар тэдний бие бүрэлдэхүүнийг шууд удирдлагандаа авдаг. Ерөнхийлөгчийн онцгой эрх:

-төрийн аль ч департаментдаа ямар нэгэн асуудлаар өөрийн  санал, зөвлөмжиг бичгээр хүргүүлэх

-Улс оронд нь занал хийсэн гэмт үйлдэлд өөрийн биеэр оролцож гэрээ хэлцэл хийх, тэдний эсрэг арга хэмжээ авах тушаал, тогтоолыг гаргах

-сенатын зөвлөлөөс зөвшөөрсөн тохиолдолд 2-3 сенаттай байхдаа олон улсын ямар ч гэрээ  хэлцэлийг улсаа төлөөлөн хийнэ

-онцгой тохиолдолд санал оруулан Конгрессийн аль ч танхимыг огцоруулж болно. Эсвэл хоёуланг нь. Мөн сенатын зөвшөөрсөнөөр элчин сайд, консул, дээд шүүхийн ерөнхий шүүгч зэрэг зарим нэг шаардлагатай гэсэн төрийн дээд албан тушаалтаныг томилно.

Ерөнхийлөгчийн шууд удирдлаган дор дэд ерөнхийлөгч, конгрессийн хоёр танхимын спикер, төрийн нарийн бичгийн дарга, хууль зүйн сайд, батлан хамгаалахын сайд болон сангийн сайд нар байдаг. Хэрвээ онцной тохиолдол гарсан тохиолдолд /томоохон газар хөдлөлт, цөмийн дайн г.м/ шууд захирагдах байгууллагын тоо 50-100-д ч хүрэх тохиолдол бий.  

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hen bi yu(66.181.187.33) 2017 оны 03 сарын 27

Erunhiilugchiin hvleeh hariutslagiin talaar bichigdeegvi bn

0  |  0
Top