Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг.
thalidomide-victim
Ялангуяа жирэмсний үед элдэв эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэх нь асар их хор уршигтай. Өнөөдөр зохих ёсны албадаар нь шалгуулж, зөвшөөрөл энэ тэрийг нь авалгүйгээр хаанаас ч юм бэ бүү мэд оруулж ирээд “таргалуулна, тураана” гэх зэргээр элдэв өнгөөр магтаад зарж байгаа эм, бэлдмэл олон байна. Иймд эм бэлдмэлийг эмчийн хяналтгүйгээр ихээр хэрэглэх нь ямаршуу аймшигтай үр дагаварт хүргэх аюултайг сэрэмжлүүлэх үүднээс талидомид нэртэй эмтэй холбоотой түүхийг хүргэж байна.
Талидомидыг 1950-аад оны үед Баруун Германд зохион бүтээсэн байна. Ингээд удалгүй энэ эм нь 1957-1858 онуудад өргөнөөр худалдаалагдах болжээ. Тухайн үед Баруун Европын шинэ эм бэлдмэлд төрийн зүгээс тавих хараа хяналт сул байсан тул талидомидыг толгойн өвчин намдаах, дотор муухайрахыг арилгах, ханиадыг дарах, жирэмсний хордлогыг дарах гээд маш өргөн хүрээтэйгээр хэрэглэхийг зөвшөөрчээ. Мэдээж эмийг боловсруулж эргэлтэнд оруулсан компани чамлахааргүй ашиг олсон байж таараа.
Гэвч төд удалгүй буюу 1961 оноос эхлэн талидомид нь санаанд оромгүй аймшигтай гаж нөлөөтэй болох нь илэрч, Баруун Европын олон орныг хамарсан дуулиант хэрэг дэгдсэн юм.
Талидомид нь ургийн судасны системийн үүсэлд нөлөөлөн гажиг үүсэгэж, улмаар хүүхэд нь төрөлөхийн аймшигтай эмгэг согогтой, эрэмдэг төрдөг болох нь олон тооны судалгаагаар тогтоогдох нь тэр. Талидомидын нөлөөгөөр эрэмдэг болсон хүүхдүүдийн үе мөч нь дутуу боловсорч, гарынх нь оронд загасных сэлүүр шиг4эрэмдэг сарвуу төдий зүйлтэй болж төрж байв. 3
Энэ аймшиг явдлын дараанаас эхлэн Европд шинэ эм бэлдмэлд тавих хяналт, шаардлага маш хатуу болсон билээ. Харин Америкчууд анхнаасаа л шинэ эм бэлдмэлийг хэрэглээд оруулахыг зөвшөөрөхийн өмнө маш нарийн, хатуу шалгуураар шалгадаг байсан тул 1950-д онд талидомидийг хэрэглээнд оруулахыг зөвшөөрөөгүй юм. Ингэснээрээ ч олон зуун хүүхдийг эрэмдэг болохоос аварч чадсан нь ойлгомжтой.
Гэтэл өнөөдөр хэдэн төрлийн ямар эм бэлдмэл орж ирээд, тэдгээрээс нь хэд нь хэрэглэсний дараа элдэв гаж нөлөө үзүүлж байгаа талаар бодитой мэдээ, сэрэмжлүүлэг манайд дутмаг байдаг нь харамсалтай.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )