Гэр бүлийг АЗ ЖАРГАЛТАЙ байлгах 7 зөвлөмж

2024 оны 05 сарын 15

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. Гэр бүл аз жаргалтай байхад туслах сэтгэлзүйчийн 7 зөвлөмжийг хүргэе.


Ярилц

Харилцан ярилц. Гэр бүлийн харилцаанд ярилцах бол нэгдүгээрт орох зүйл. Бүх зүйлээ ярилцах хэрэгтэй. Мэдрэмж, сонирхол, төлөвлөгөө, ажил гээд бүгдийг. Харин ярилцахдаа таатай үгс хэлэхээ бүү мартаарай. Хайртдаа гурван магтаал, гурван талархал хэлэх өдөр гаргаж ч болох юм. Та хамтрагчдаа өөрийнхөө нэгэн адил үнэ цэнэтэйг нь мэдрүүлэх хэрэгтэй.

Хамтрагчаа өөрчлөхийг бүү оролд

Бусдыг өөрчлөн хүмүүжүүлэх гэсэн оролдлого нь сөрөг үр нөлөөнд хүргэдэг. Та хамтрагчаа өөрчлөх гэж оролдвол хүчээ барж, түүнийг ч алдах магадлалтай. Түүнийг байгаагаар нь хайрлаж чадах нь чухал. Энэ нь хялбар зүйл биш ч бат бөх гэрлэлтэд заавал шаардлагатай зүйл юм.

Шударга бай

Мэдрэмжүүд болон ичмээр үйлдлүүдээ түүнээс бүү нуу. Энэ нь таныг залгиж, харилцааг дордуулна. Үнэнийг илэрхийлж сурах нь зүйтэй.

Тэвчээр

Тэвчээр гаргах үе бий. Маргаан нь ихэнхдээ ахуйн жижиг асуудлуудаас эхэлдэг. Жижиг зүйлсийг өнгөрүүлж, буулт хийж сураарай. Гэхдээ энэ үйлдэл эхнэр, нөхрийн талаас харилцан байх ёстойг санаарай.

Хайраа илэрхийл

Гэр бүлийн харилцаанд анхаарал халамж, хүндлэл, бие биенээ сонирхох нь маш чухал. Харилцааныхаа романтик болон халуухан талыг хөгжүүлээрэй.

Уучил

Уучилж, өнгөрснийг ард үлдээж сурах нь гэрлэлтийн бүх үед хэрэгтэй зүйл юм. Магадгүй энэ нь өвдөлттэй, хэцүү байж болох ч гэр бүлийг авардаг.

Хувийн орон зайгаа нандигна

Хувийн орон зайгаа хамгаал. Эхнэр, нөхөр, хүүхэд гээд гэр бүлийн бүх гишүүд бие биедээ хувийн орон зайг нь өгөх нь чухал. Ганцаараа байх цаг хугацаа нь харилцааны шинэлэг байдлыг хадгалах, гэрлэлтээс уйдахыг багасгахад тусална.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top