“Стрессийн” таргалалт

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 24

 Хүн таргалах тусам өмнөхөөсөө илүү иддэг гэдэг. Ходоод сунаад ирэхээрээ их идэх болж байгаа нь үнэний талтай. Жин бага сага нэмэгдэхэд л хооллох дуршил нэмэгдэх нь бий. Илүүдэл жин хоолны хэрэглээтэй салшгүй холбоотой. Тураах төвд явах, аэробик, биеийн тамираар хичнээн хичээллээд ч хооллох байдалдаа өөрчлөлт хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Түүнчлэн хүн заавал өлссөн үедээ иддэггүй. Сэтгэл зүйн талаас дүгнэвэл хүн бол байгалийн амьтан. Өөрөөр хэлбэл, ходоод сэтгэл хөдлөл, оюун ухааны түвшинд өлсөхийг мэдрэх чадвартай.

Хэдийгээр ходоод хонхолзох нь тархинд дохио өгөхөөс илүү мэдрэгдэх боловч бид энэ байдлаа ч хоолоор дарахыг оролддог. Өлсөх мэдрэмж дараах нөхцөл байдалд үүсдэг.

-Сэтгэл санаа түгшүүртэй байх, гай зовлон мэдрэх

-Эерэг сэтгэл хөдлөл дутмаг байх

-Харилцааны хязгаарлагдмал байдал

-Доогуур үнэлэмж

-Ганцаардал, уйтгар гуниг

-Стресс

-Сонирхолгүй, дуртай бус ажлаа хийх

Эдгээр сөрөг мэдрэмжийг хоолоор даруулснаар тархинд түр зуурын тайвшрал очдог байна. Тархин дахь цус ходоод руу очно. Ингэснээр өлсөх мэдрэмж түр ч атугай намддаг. "Стрессийн" таргалалт гэх нэр томъёо сүүлийн үед гарчээ. Аливаа хүчтэй, сөрөг ч бай сэтгэл хөдлөл нь адреналин хэмээх бодисыг гадагшлуулдаг тул хүн тааламжгүй байдалд удаан байх дургүй. Ядаж л дуртай юмаа хэмжээнээс хэтрүүлэн байж идээд л тайвшрах жишээтэй. Ганцаарддаг хүмүүс харилцааны хязгаарлагдмал байдлаас үүдэн мөн л хооллолтод хяналт тавьж чаддаггүй. 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top