Ам.доллартай харьцах төгрөгийн ханш 79.99 төгрөгөөр чангарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 21

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны тавдугаар сард 3381.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 79.99 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 4.67 төгрөгөөр суларчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3652.42 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110.95 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 28.90 төгрөгөөр суларсан байна. 

Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш дээрх сард 37.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.55 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.91 төгрөгөөр суларчээ.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 467.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.01 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.95 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бүгд(66.181.160.99) 2024 оны 06 сарын 21

ЭНЭ ЯМААН САХАЛТ ХУДЛАА ГАР

0  |  0
Top