“Монполимет” группийн ажилчид үйл ажиллагаагаа эхлүүлэхийг шаардаж жагслаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 21

“Монполимет” группын  ажилчдын төлөөл өнөөдөр /2024.06.21/ тайван жагсаал хийлээ. Тэд өөрсдийн ажиллах байраа хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах үүднээс цахимаар болон бичгээр шаардлага хүргүүлсэн боловч ямар ч хариу ирээгүй байна. Иймээс ажилчид удирдлагууд нэгдэн  үйлдвэрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхийг хангаж өгөхийг шаардсан юм. Тэд хэлэхдээ, бид төрөөс ямар ч халамж хүсээгүй тайван ажилаа хийх эрх зүйн орчинг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Одоогоор “Монполимет” группийн Тосон үйлдвэрийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 5-наас хойш бүрэн зогссон хэвээр байна.

Үүнээс болж хамтран ажилладаг 300 гаруй байгууллагын ажил удааширж зогсонги байдалд орж, 1300 гаруй албан хаагчдын цалин хөлс эрх ашиг хөндөгдөж байна гэлээ.  

Тус групп нь 1992 онд байгуулагдсан. Уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, барилга байгууламж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч , хөрөнгө оруулагч компани юм. Одоогийн байдлаар Монполимет Группын зөвлөх  Ц.Гарамжав нь  АТГ-аас  мөнгө угааж, эзэмшиж буй лицензүүдээ хууль бусаар олж авсан, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top