Хамар сэтлэх шахам хогийн цэг дээр хэнэг ч үгүй хооллож ундлан архидан согтуурч ядарсан нэгнийхээ олсон мөнгийг дээрэмдэн авч хар усанд өгдөг архичид Улаанчулуутын хогийн цэг дээр цөөнгүй бий. Тэдэн дунд амьдрахын эрхэнд арга буюу хог ухан голоо зогоон байгаа нэгэн байгааг үгүйсгэхгүй ч архи амьдралынх нь утга учир болсон хүмүүс ихэнх нь байсаар байна. Өвлийн улиралд 400 орчим байсан тэд өдгөө 2000 болтлоо өсчээ. Тэд өдөрт ойролцоогоор 30 мянган төгрөг олдог бөгөөд түүнийг шалихгүй ээ бага мөнгө хэмээн ярилцана. Хогийн цэг дээр байдаг болохоор нь бүгд тэднийг эвийлж хөөрхийлөн шат шатны байгууллагынхан тусламжийн гараа сунгадаг. Өгсөн болгоныг алгаа тосон авдаг хэрнээ иргэний үүргээ ухамсарлаагүй “бөбөчид” хогийн цэгийг өмчлөн авч хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг араатны ёсыг Улаанчулуутын хогийн цэг жинхэнэ утгаар нь харуулдаг болсоор хэдэн жилийг үдлээ. Машинтай хог ирэхэд хоорондоо булаалцалдан, өөр хоорондоо зодолдох тэд нэг л өдөр хүний хэрэггүй гээд хаячихсан хогны төлөө нэгнийхээ аминд хүрэхэд дэндүү ойрхон болжээ. Сард саяын орлоготой ядарсан бус задарсан эдгээр хүмүүс ухаж байгаа хог шигээ нийгмээсээ хөсөр хаягдаж хог шиг мартагдаж байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )