АНУ-ын эрх баригчид Хамас хөдөлгөөний удирдагч Яхя Синвар тэргүүтэй зургаан хүнд 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилд халдлага үйлдсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг тулгажээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд, Хамас бүлэглэлийн зургаан удирдагчийг АНУ-ын иргэдийн амийг хөнөөсөн, терроризмыг санхүүжүүлсэн, үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн хэрэгт буруутгажээ. Ял тулгаад байгаа Хамасын гишүүдийн зарим нь эрэн сурвалжлагдаж байгаа бол зарим нь хэдийн амиа алджээ. Тэднийг зөвхөн Израилын эсрэг хийсэн халдлага төдийгүй сүүлийн олон арван жилийн турш гүйцэтгэсэн халдлагад буруутгаж байна. АНУ-ын хуулиар Хамас хөдөлгөөний гишүүдэд тулгаж буй ялд бүх насаар нь хорих эсвэл ялын дээд хэмжээг ногдуулах юм.
Сэтгэгдэл ( 3 )
Америк яагаад өөртөө биш бусдад ял тулгаад байгаан бэ. Хаана дайн мөргөлдөөн гарна тэнд АНУ оролцдог
Олон улсын эрүүгийн шүүх Америкийн удирдагчдад эрүүгийн ял тулгаж чадахгүй. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Дэлхийн олон оронд тэд дайн өдүүлж, зэвсэглэн, олон мянган хүний аминд хүрсэн.
Изриалийн террорист ажиллагааг санхүүжүүлсэн, зэвсэглэж үй олноор нь хөнөөлгөсөн хэрэгт АНУ- ын удирдагчид буруутай. Тэдэнд хэн ял тулгах вэ?