АНУ-ын ноёрхлыг сөрөх чадвартай цорын улс нь Хятад юм гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 29

Дэлхийд тогтоогоод байгаа АНУ-ын ноёрхлыг сөрөх чадвартай цорын ганц улс нь Хятад юм. Гэхдээ Орос Улс ч бас Америкийн давамгайлалд аюул учруулах чадвартай гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны дарга асан Марк Милли Нью Йоркт болсон бага хурал дээр мэдэгдсэн байна.

“Одоо бид олон туйлт дэлхийд амьдарч байна. АНУ, Орос, Хятад гэсэн гурван их гүрэн байна. Хүйтэн дайны үед хоёр их гүрэн байсан, харин хүйтэн дайны дараа богино хугацаанд АНУ цорын ганц их гүрэн болсон юм. Өнөөдөр бидний амьдарч буй олон туйлт дэлхийд хамаагүй илүү нарийн төвөгтэй нөхцөл байдал бүрэлдээд байна” гэж Марк Милли тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top