Европын томоохон эдийн засаг уналтад ороод байна

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

 

ХБНГУ-ын Холбооны статистикийн газраас мэдээлснээр, тус улсын ДНБ энэ оны гуравдугаар улиралд 0.3%-иар 0.2%-иар өсжээ. Хоёрдугаар улиралд 0.3 хувиар буураад байсан ДНБ засгийн газар болон өрхийн зардал нэмэгдсэний дүнд ийн бага зэрэг өссөн байна.

Германы эдийн засаг ковид-19 цар тахал эхэлснээс хойш өнгөрсөн жил анх удаагаа уналтад орсон. Олон улсын валютын сан энэ онд эдийн засгийн өсөлтийг тэг хувь байна гэсэн урьдчилсан үнэлгээ гаргасан нь Европын томоохон эдийн засагтай орны хувьд сул үзүүлэлт болж байна.

Түүнчлэн “Volkswagen” компанийн ашиг огцом буурсан нь Европын эдийн засгийн таагүй төлөвийг улам харлуулав. Тус улсын хамгийн том үйлдвэрлэгч компани хямралд орж, 87 жилийн түүхэндээ анх удаа үйлдвэрүүдээ хааж, олон мянган ажлын байрыг цомхотгож магадгүй болоод байна. “Volkswagen” компанийн мэдээлснээр, энэ оны эхний есөн сарын байдлаар үйл ажиллагааны ашиг нь өмнөх оныхоос 21 хувиар буурч, 12.9 тэрбум еврод хүрсэн шалтгаан нь гол брэндийнх гүйцэтгэл болон бүтцийн өөрчлөлтийн өндөр зардалтай холбоотой аж. Мөн Хятадын зах зээл дэх байр сууриа үндэсний цахилгаан автомашины брэндүүдэд нь алдаж байгаа тул автомашины борлуулалт дөрвөн хувиар буурсан байна.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top