Украины парламентын баталсан “ОХУ-ыг сурталчилсан иргэдийн хүртэж байсан төрийн шагналуудыг хурааж байх тухай” хуульд тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленський гарын үсэг зурсан байна.
Энэ хуулийн төслийг Зеленський өөрөө санаачлан өнгөрсөн зун парламентад өргөн барьсан ажээ. Украины баатар цол, Гавьяаны одон болон төрийн бусад шагнал хүртэж байсан мөртөө одоо ОХУ-ыг дэмжиж байгаа хүмүүст энэ хууль үйлчлэх юм гэж тэрээр тухайн үедээ тайлбарлаж байсан байна. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины эрх баригчид Оросын талыг баримтлагч улс төрч, сэтгүүлч, зохиолч, санваартан, энгийн иргэдийн эсрэг эрүүгийн хэрэг олноор үүсгэн мөрдөн шалгах болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тусгай ажиллагаанаас өмнө ч гэсэн Оросуудыг байшинд түгжиж байгаад хүртэл шатааж байсан биз дээ