АНУ-ын засаг захиргаа хүйтэн дайны үеийнх шиг сүржин итгэл бэлтгэхийн оронд Хятадын эрх баригчдын стратегийн зорилтуудад бодитой, оновчтой үнэлгээ өгөх ёстой юм гэж АНУ-д суугаа Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэньюй Америкийн Конгресст хэлэлцүүлэхээр оруулсан БНХАУ-ын цэргийн хүчин чадлын тухай Пентагоны илтгэлийг тайлбарлахдаа мэдэгдсэн байна.
“Жил бүр бэлтгэдэг ийм илтгэлүүд нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээ болон хийрхлээр дүүрэн байдгийг Хятад улс хатуу эсэргүүцдэг юм. Хятадын стратегийн зорилтууд болон цэргийн хүчин чадлыг АНУ бодитой бөгөөд оновчтой үнэлж, ийм хариуцлагагүй илтгэл боловсруулахаа зогсоож, Хятад, Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой алхмууд хийнэ хэмээн бид найдаж байна” гэж Хятадын дипломатч тэмдэглэжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны илтгэлд өгүүлснээр, Хятадын ардын чөлөөлөх арми дэлхийн хамгийн том Тэнгисийн цэргийн хүчинтэй болсон бөгөөд БНХАУ-ын эрх баригчид цэргийн зардалдаа нийтэд зарлаж байгаагаасаа 40-90% илүү хөрөнгө гаргаж байгаа аж. Мөн БНХАУ дуунаас хэт хурдан зэвсэглэлийн дэлхийд тэргүүлэх нөөц бүрдүүлээд байгаагийн зэрэгцээ 2030 он гэхэд 1 мянга гаруй цөмийн цэнэгт хошуу тараан байрлуулах чадвартай болно гэж Пентагон үзэж байна. Харин Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, Хятад улс үндэсний аюулгүй байдлаа хангахад шаардлагатай цөмийн зэвсгийн нөөцөө хамгийн бага хэмжээнд байлгаж байгаа бөгөөд цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй байх зарчмыг мөрдлөг болгон батлан хамгаалах цөмийн стратеги баримталж байгаа ажээ. “Тайванийн асуудлыг оруулсан аливаа илтгэл нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцох гэсэн оролдлого бөгөөд үүнийг БНХАУ шийдвэртэй эсэргүүцдэг билээ. “Нэг Хятад байх” зарчим нь ганхашгүй бөгөөд эргэн нэгдэх хадлагыг зогсоох боломжгүй юм” гэж Хятадын дипломатч мэдэгдэв.
“Хятад улс ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборт зориулж давхар зориулалттай бүтээгдэхүүнүүд нийлүүлж байгаа тухай АНУ-ын эрх баригчдын мэдэгдэл үндэслэлгүй бөгөөд Хятад, Оросын хооронд Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу хэвийн нээлттэй худалдаа хийгдэж байгаа билээ” гэж тэрээр мөн онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )