Налайх дүүрэгт менингококкоор нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Яг одоо дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж байна. Тухайн тохиолдлын ойрын болон алсын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгч байна.
Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд бүгдэд нь ариутгал хийж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн Бага сургууль болон 160-р сургууль, 307-р цэцэрлэгүүдийг маргаашнаас хаахаар болсон бөгөөд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комиссынхон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж , тандалт, судалгаа хийж байна.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай Эрүүл мэндийн төвд хандахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )