Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарлаа
Он гарснаас хойш гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь батлагдсан ба халдвар авсан хүүхэд богино хугацаанд хүндэрч, эндсэн билээ.
Үлдсэн хоёр тохиолдол Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлын хариу сөрөг гарсан. Тэгвэл хоёрдох тохиолдол буюу Баянзүрх дүүргийн 311-р цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хариу мөн сөрөг гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )