ЭМЯ: Бага насныхны дунд МЕНИНГОКОККТ ХАЛДВАР тархаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг, эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг цахилгаан менингит гэж ярих нь бий.

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тиймээс 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор үхдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.

Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа юм. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардагаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.

Менингококк халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ.

Менингококк халдварын бас нэг онцлог нь өвчин эхэлсэнээс хойш 24 цагийн дотор лабораторийн шинжилгээнд уг өвчнийг оношлох өөрчлөлт тод илэрч гарсан байдаг.

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг.

Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.211) 2022 оны 03 сарын 10

Цэцэрлэгээ хаагаач. Цахилгаан менингит аюултай ш тээ

0  |  0
zochin(66.181.187.131) 2022 оны 03 сарын 10

Ee huur ee bas yu ve?

0  |  0
Top