Эрүүл мэндийн үндэсний тооцооны зөвлөлдөх уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Эрүүл мэндийн үндэсний тооцооны олон улсын SHA2011 ангилал, түүнийг тооцоолох аргачлал, тооцоололд  ашигласан мэдээллийн эх үүсвэрийн талаар танилцуулах  “Эрүүл мэндийн эдийн засагч, санхүүчдийн зөвлөлдөх уулзалт3 Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ, ҮСХ, ЭМДЕГ, ЭМЯ-ны харъяа эмнэлгүүдийн эдийн засагч, санхүүч нар нийт 30 хүн оролцов. Уулзалтын үеэр эрүүл үндэсний тооцооллыг гаргахад эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.



Эрүүл мэндийн хөгжлийн төв 2000 оноос эхлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолон гаргаж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг эрүүл мэндийн салбарын эдийн засгийн мэдээллээр хангаж ирсэн билээ. 2017 онд “Эрүүл мэндийн үндэсний тооцоо 2003-2014”-ыг тооцоолон гаргаж  танилцуулсан бол  2018 оны 12 сард “Эрүүл мэндийн үндэсний тооцоо-2015” –г олон улсын SHA2011 аргачлалын дагуу өргөтгөсөн 9 ангиллаар тооцоолж гаргаснаар уг тооцоог хийсэн Азийн зүүн бүсийн цөөн орнуудын нэг болсон юм. Улмаар энэхүү тооцооллыг жил бүрд нь  гаргахаар ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top